"Хар сарнай" С.Амармандах СТА цол тэмдэгийн талаар ингэж хэлэв...

2015 оны 1 сарын 05

Үндсэрхэг үзэл, омголон зан төрхөөрөө рок попын ертөнцөд бараг л “дархлагдсан” гэмээр аашилдаг дуучин С.Амармандах “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгтээ дэндүү их хайртай гэнэ. “Хар сарнай” хамтлагийнхаа цөс хөөргөм доргио дуунуудаар охид залуусыг хэсэгтээ л байлдан дагуулж явсан мань эр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ийн дурьджээ.

“Би залуу нас, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан байж урлагт зүтгэсэн 20 жилийнхээ босгон дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг тухайн үеийн Соёлын яамны сайдаас авч байлаа. Анхандаа итгэж өгөхгүй, сайдын ширээг тойрч зугтсан ч “Түмэн олон минь надад итгэж өгсөн шагналыг авах нь зүйтэй” гэж шийдээд албан ёсоор гардсан даа. Гэтэл одоо СУИС-ийг төгсөх нь байтугай, дөнгөж хоёрдугаар курст сурч байгаа нийтийн дууны бацаанууд энэ цол тэмдгийг төвөггүйхэн зүүдэг болж. Тэд нарын хажууд миний хийж бүтээсэн зүйл ямар их билээ. Ёстой дургүй хүрмээр” хэмээн дуучин эр хатуухан шүүмжлээд авсан.

Үүнээс гадна, нэг дуу дуулах гэж хэдэн сарын турш нойр хоолгүй хөдөлмөрлөж бэлтгэдэг тухайгаа өгүүлсэн С.Амармандах нийтийн дууны зарим дуучдыг чигчий хуруугаараа “дүгнэдэг” болохоо ч нуусангүй ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15079
0 эможи
keyboard_arrow_up