Орон орны өвлийн өвгөн ямар байдаг вэ?

2014 оны 12 сарын 31

Нэгэн оноо үдэж шинэ нэгэн жилээ угтдаг шинэ жилийн баяраа улс орон, үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг. Гэхдээ улс үндэстэн, ялангуяа хүйтэн сэрүүний бүсийн орнуудад заавал өвлийн өвгөн байдаг. Түүнийгээ ч өөр өөрийнхөөрөө нэрлэнэ. АзербайжандШахта Баба гэдэг бол орост хүйтний өвөө, францад Пер Ноэль, Японд Сегацу-сан, монголд Өвлийн өвгөн гэх мэтээр..

Үүнчлэн өвлийн өвгөн бүр улс үндэстэн бүрээрээ өөр өөр. Зарим газрынх намбалаг тохь томоотой байхад зарим Санта Клаус хөгжилтэй хөнгөн шингэн. Харин бүгдээрээ багачуудад хайртай, тэдэнд бэлэг өгнө шүү. Бас нэг зүйл нь тэд бүгдээрээ цасан цагаан сахалтай байдаг.

1. Бурундигийн “Христиан өвөө”. Африкинй христианчууд Санта-Клаусыг хар твиийн хамгийн өндөр, мөнх цастай Килиманжора ууланд амьдардаг гэж итгэдэг. 

2. Хавайн арлын Өвлийн өвгөн

3. Австралийн Санта Клаус

4. Голландын Синдеркалас шинэ жилийн өмнөхөн Амстердамд хөлөг онгоцоор ирнэ. Харин өөрөө бэлгээ тарадаггүй, тусгай үйлчлэгчид байгаа. 

5. Белорусын Өвлийн өвгөн

6. Италийн Бабо Натале. Баббо удаан хугацаагаар хойд туйлд амьдарч байгаад финийн Лапландад аятайхан сууцтай болсон гэнэ. 

7. Францын Пер Ноэль. Тэрээр бэлэгтэй сагсаа бариад модон шаахай өмсөн ирж яндангаар орж ирэн гутал, оймсонд хийсэн бэлгээ камин зуухны өмнө тавьдаг гэдэг. 

8. Бельги, Ниделандын Синтаклаас буюуСинтерклаас. Энд Гэгээн николайн баярыг арванхоёрдугаар сарын 5-нд тэмдэглэдэг. 

9. Ирландын Даиди Ноллаиг. 

10. Кипрт өвлийн өвгөнийг бүгд Василии хэмээн нэрийддэг. 

11. Жинхэнэ орос өвлийн өвгөн буюу хүйтний өвөө. 

12. Энэ бол Санта Клаус. Улаан хүрэм, өмд, өргөн хар бүс, улаан малгай. Цагаан сахал, үс. Хэн бүхний танил өвөө. 

13. Шведийн Өвлийн өвгөн.

14. Оросын олон үндэстэн бас өөр өөр өвлийн өвгөнтэй. Карелийн Паккайне бол залуухан...

15. Монголын өвлийн өвгөн бол малчинтай төстэй. Хөөрөг даалинтай, үстэй дээлтэй. 

16. Якутын Өвлийн өвгөн Эхээ Дьыл буюу Чисхан. Энэ өвөө бол Кыхын Хотун гэдэг хатантай, Саасчаана, Сайыына болон Кyхyyнэй гэдэг гурван охинтой. Эхээ Дьыл өвөө харин юу эрхэлдгийг мэдэхгүй. 

17. Хятадад бол өвлийн өвгөнийг Дун Че Лао Рен буюуШань Дань Лаожен гэнэ. 

18. Финляндад Йоллопукки гэдэг өвгөн эхнэр Мариятайгаа амьдардаг. Түүний унгарын өвлийн өвгөнтэй байгаа зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14960
0 эможи
keyboard_arrow_up