Танд хэдэн фэйсбүүк аккаунт байдаг вэ?

2014 оны 12 сарын 31

АНУ-д өсвөр насны хүүхдүүд дунджаар 3-4 фэйсбүүк аккаунт ашигладаг талаар албан бус мэдээлэл байна. Монгол улсад энэ талаарх судалгаа хараахан гараагүй байгаа боловч сүүлийн үед хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд 4-5, цаашлаад 7, 8 хаяг зэрэг ашигладаг болох нь тогтоогдож байна.

Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр өөрийн үнэн нүүр царайг далдлах, гэмт үйлдлээ хуурамч хаягийн тусламжтай гүйцэтгэх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд буруу үлгэр дуйриалал, үг яриа гаргах, тэднийг гэмт үйлдэлд татан оруулах зэрэг томоохон эрсдлүүд бий болоод байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид өөрийн үр хүүхдийн интернэт хэрэглээнд хяналт тавих, хүүхэд рүүгээ чиглэсэн сурган хүмүүжүүлэх арга хэмжээг авч байх нь дээрх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх бас нэгэн боломжийг бий болгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14956
0 эможи
keyboard_arrow_up