"Шаргал" Укад найз нь нөхөр олж өгөв

2014 оны 12 сарын 31

Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүй болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан хүүхнүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн царайлаг бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг. 

Европжуу төрхтэй Ука, Катя Зол нар загварын салон хамтран нээж, дэлхийн томоохон улс оронд шоу тоглолтоо хүртэл хийгээд авсан билээ. Ийнхүү гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ижилсээд байсан адтай бүсгүйчүүд маань өнгөрсөн жилээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, Ука ээж болоод олны хараанаас холхон нам гүмхэн амьдарч эхэлсэн байна. 

Сонирхолтой нь, 30 насны босго хэдийнэ алхсан дуучин бүсгүй маань шаргал үст найзынхаа хамаатны залуутай ханилж, анхны үрийнхээ зулайг үнэрлээд байгаа гэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14955
0 эможи
keyboard_arrow_up