Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант нэвтрүүлэг болно

2014 оны 12 сарын 30

Хүн төрөлхтний соёлын их өв, морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, морин хуурчдын авьяасыг дэмжих зорилгоор морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг хэрэгжүүлэх гэж байна. UBS телевизээс санаачлан зохион байгуулах уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны бүх авьяастнууд оролцож болох бөгөөд 1-4 шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах ажээ. Уралдааны нэгдүгээр байрын эзэн 10 сая төгрөг, хоёрдугаар байр долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай юм байна. Уралдааны бүртгэл ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа монголчууд болон олон улсын авьяастнуудад ч нээлттэй гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14881
0 эможи
keyboard_arrow_up