Дуучин Б.Баярцэцэг: Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилээ сайхан тэмдэглэнэ

2014 оны 12 сарын 31

Уран бүтээлээ эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэлээ, хувийн амьдралаа олны нүднээс ихэд нууцалдаг дуучин Б.Баярцэцэг өнгөрсөн хавар нярайлж, хөөрхөн охин төрүүлсэн билээ. 1999 онд нөхөртэйгээ нууцхан гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэсэн тэрбээр нэг хэсэг урд хөршид ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Энэ ч утгаараа, хэвлэлийн хуудаснаа түүнийг “Хятад хүнтэй суусан” гэх зэргээр элдэв мэдээлэл тавигдаж байсан бөгөөд дуучин Б.Баярцэцэг эр нөхрөө тодорхой хэмжээгээр олонд танилцуулан дээрх мэдээллийг үгүйсгэсэн удаатай. Харин өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ чухалчлан үр хүүхэд төрүүлэх асуудлыг хойшлуулж явсан дуучин бүсгүй 30 нас гараад энэ тухай эргэцүүлж бодох болсон гэдэг. Тиймдээ ч ажил амьдрал нь тогтож яваа ид насандаа ээж үрийн зулай үнэрлэхээр шийдсэн тэрбээр эрүүл мэнддээ анхаарч, уран бүтээлээсээ завсарлага авч байлаа. Гэхдээ нярайлаад удалгүй уран бүтээлдээ эргэж орсон дуучин Б.Баярцэцэг шинэ цомгийнхоо дуунуудыг бичүүлж, хамтлаг дуучдын тоглолтод оролцож эхэлсэн. Энэ тухайгаа үзэгч сонсогчиддоо сонирхуулах үеэрээ “Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилийн баяраа үнэхээр сайхан тэмдэглэнэ дээ” хэмээн бяцхан охиныхоо тухай цухас өгүүлнэ лээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14866
0 эможи
keyboard_arrow_up