"Цөмөөхэй" балет хаалтаа хийлээ

2014 оны 12 сарын 30

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр  Монголд анх удаа шинэчилсэн найруулгаар тоглогдсон “Цөмөөхэй” балет хаалтаа хийлээ. 120 жил турш дэлхийн тив бүрт шинэ жилээр зэрэг тоглогддог “Цөмөөхэй” балет шинэчлэгдсэн найруулгаар тайзнаа тав хоногийн турш тавигдсан юм.

Тоглолтыг хүргэхэд уран бүтээлчид, тайз болон арын албаны ажилчид гээд нийт 400 гаруй хүнажилласан бөгөөд ДБЭТ-ын 50 бүжигчин, симфони найрал хөгжмийн 61 уран бүтээлч, тайз гэрэлтүүлгийн 25 ажилтан, СУИС болон ХБК-ийн 10 гаруй оюутнаас гадна тоглолтонд оролцохоор шалгаруулалтад тэнцсэн 200-аад хүүхнд, зохион байгуулалтын ажилчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж амжилттайгаар өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14845
0 эможи
keyboard_arrow_up