Б.Эрдэнэбатын “БОДОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2014 оны 12 сарын 26

“Blue Moon” арт галерейн Аялагч Зураачдын Клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “БОДОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 12 сарын 26-01 сарын 08-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

Б.Эрдэнэбат нь уран барималч, уран дархан бөгөөд уран бүтээлүүдээс Монгол ахуй, монгол ухаан, гэр бүл гэх нандин учгийг өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөөр өгүүлснийг харах ба амьдрал гэх их далай, монгол гэх их айлын мөн чанар үнэ цэнийг бодит ертөнцтэй огтлолцуулах атлаа дотоод ертөнцийн зөрчилдөөн бүрийг агуулах аж.

Уг үзэсгэлэнд түүний 40 гаруй уран бүтээл дэлгэгдэх юм. Мөн түүний 10 гаруй уран барималууд мөн “Бодол” үзэсгэлэнд тавигдаж байна. “Бодол” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны 17:00 цагт “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14710
0 эможи
keyboard_arrow_up