Орчин үеийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хаалт боллоо

2014 оны 12 сарын 25

Монгол Улсад төр хувийн хэвшлийн 56 музей Үндэсний, улс, аймгийн статустайгаар ажиллаж, жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл орчин үеийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээны  хаалтын ажиллагаа өнөөдөр үндэсний түүхийн музейд боллоо. Ойн арга хэмжээнд хувийн музейн төлөөлөл болж оролцсон Олон Улсын Оюун ухааны музейн захирал Т.Түмэн-Өлзий хэлэхдээ “90 жилийн ойд төрийн болон төрийн бус музей оролцсоноороо онцлог юм. Өмнө нь зохион байгуулж байсан ойн үеэр зөвхөн төрийн музей гэж гадуурхах тохиолдол байсан харин энэ жилийн хувьд хувийн музейг ялгалгүй оролцуулсан баяртай байна” хэмээн хэлж байсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14663
0 эможи
keyboard_arrow_up