"Хурд" хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл "Хатан эрдэнэ"

2014 оны 12 сарын 25

  Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ.

    Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод 7 хоног бүр нэгэн шинэ уран бүтээлээ цацаж байгаа юм.

   "Нарлаг диваажин" төслийн хүрээнд "Нарлаг диваажин", "Яамайдаа", "Хүн чулуу","Гэгээн гуниг" хэмээх сайхан уран бүтээлүүд та бүхэндээ хүрсэн. Тэгвэл 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн алтан хамтлагийн зүгээс уг төслийн тав дахь уран бүтээл болох "Хатан эрдэнэ" нэртэй шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Ингээд та бүхэндээ "Нарлаг диваажин" төслийн тав дахь уран бүтээлийг толилуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14658
0 эможи
keyboard_arrow_up