Ази номхон далайн триеннальд Монгол улс анх удаа оролцоно

2014 оны 12 сарын 24

Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван  жил тутамд зохион байгуулах наймдугаар Ази номхон далайн триеннальд Монгол улсаас анх удаа оролцох гэж байна. Монголын уран бүтээлч залуус болох Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарчээ. Эдгээр уран бүтээлчид сонголтод шалгарсан хамгийн эхний 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадсан нь бахархалтай.

2015 оны арван нэгдүгээр сард эхлэх энэхүү олон улсын триеннальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлчдийг оролцуулах аж. Тус триеннальд Монголоос уран бүтээлчид оролцуулах зохион байгуулалтын асуудлаар 976 Арт Галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14608
0 эможи
keyboard_arrow_up