Тансаг шоу айсуй

2014 оны 12 сарын 24

’Showmasters works” ХХК-иас “Байгууллагуудын нэгдсэн шинэ жил” арга хэмжээг энэ сарын 29-нд Northland Function House-т зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн баярыг олуулаа тэмдэглэхийн сайхныг өмнөх жилийн нэгдсэн арга хэмжээнд оролцсон цөөн ажилтнуудтай байгууллагуудын төлөөлөл дурсан, дахин зохион байгуулах саналыг хүргүүлжээ.

Энэ жилийн хувьд илүү онцлогтой. Нэгэн хэвийн шинэ жил биш үзэж харах зүйлтэй, дээд зэргийн түвшинд бэлтгэсэн хөтөлбөрүүдийг нэгтгэсэн  “Masquerade” шинэ жилийг зохион байгуулах болно. "Мasquerade" хүндэтгэлийн цэнгүүнд 8-40 хүнтэй бизнес эрхлэгч, байгууллага, найз нөхөд, хамт олноороо хамрагдах боломжтой.

Тансаг зэрэглэлийн ресторанд хүндэтгэлийн зоог барьж, өвлийн өвгөн, цасан охидтой бүжин, урлагийн тэнгэрт од болон гялалзах олны танил хамтлаг дуучидтай нэгэн үдэш хөгжиж, дэлхийд нэрээ дуурсгасан “Masqueradeshow”-г таалан соёрхож, хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн баяраа фото зураг, видео бичлэгийн хальснаа буулган, хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах зэрэг олон олон сюрпризүүд та бүгдийг хүлээж байна

“Үлгэрийн шинэ жил 2015” нь энэ сарын 29-нд /Бүх нийтийн амралтын өдөр/ Хан-Уул дүүрэгт байрлах Northland Function House-т болох бөгөөд оролцох албан байгууллага, хувь хүмүүсийн бүртгэлийг ирэх бямба гариг буюу энэ сарын 27-ныг хүртэл авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14589
0 эможи
keyboard_arrow_up