МУГЖ Б.Сарантуяа “Мөнгөн шөнө” VIP тоглолтоо маргааш хийнэ

2014 оны 12 сарын 22

Монгол улсын гавъяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа рок попын эмэгтэй дуучдаас уран бүтээлээ хамгийн тууштай хийдэг дуучидын нэг. Тэрбээр үнэнч фэнүүдийнхээ шинэ жилд зориулан "Шинэ жилийн бэлэг" цомгоо гаргасан бөгөөд тун удахгүй "Мөнгөн шөнө" хэмээх VIP тоглолтоо “Монет” ресторанд 2014 оны 12 сарын 23-ны 19:30 минутаас тоглох гэж байна. Дуучин Сараагийн хувьд энэхүү тоглолт нь уламжлал болж байгаа бололтой. "Мөнгөн шөнө" тоглолт 2013 онд мөн  “Монет” ресторанд тоглолгдож байсан билээ. Тоглолт амьд хөгжмийн хамтлагтай шинэ жилийн дуунууд дуулагдахаараа онцлог бөгөөд зочдодоо гарын бэлэг гардуулахаас гадна азтай үзэгч шалгаруулах гэнэ. Энэ сарын 23-ны өдөр ганцхан удаа тоглогдох "Мөнгөн шөнө" VIP тоглолтонд хүрэлцэн ирж Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяатай шинэ жилийн нэгэн үдшийг  дуу хууртай угтахыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14446
0 эможи
keyboard_arrow_up