“Дуэт vs Дуэль 2014” нэвтрүүлэгийн шилдгээр “Эзэмдэгч” баг шалгарчээ

2014 оны 12 сарын 22

 “25 дугаар суваг” телевизээс зохион байгуулж нэлээдгүй хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж чадсан цэнгээнт шоу “Дуэт vs Дуэль 2014”  нэвтрүүлэг шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Жүжигчин, бүжигчин, дуучин гээд урлагийн салбар бүрийн авьяаслаг залуучууд оролцсон уг шоунд “Эзэмдэгч”, “King & Queen”, “Like”, “Пуужин”, “Holly Dolly” зэрэг багууд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Улмаар “Эзэмдэгч”, “Holly Dolly” багууд хоорондоо ширүүхэн өрсөлдөж,  нэвтрүүлгийг илүү өнгөлөг, хөгжилтэй болгож байсан гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Харин энэ удаад нэвтрүүлгийн шүүгчдийн зүгээс үнэлсэн сайт, сэтгүүлийн дагуулалт, үзэгчдийн байлдан дагуулалт, эмоци өнгө төрх, дууны сонголт найруулга зохиомж, зохион байгуулалт гэх зэрэг таван үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан "Эзэмдэгч" баг буюу жүжигчин Г.Эзэнмөнх дуучин Х.Мөнгөнцэцэг нар тус нэвтрүүлгийн шилдгийн шилдгээр шалгарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14419
0 эможи
keyboard_arrow_up