"Шидэт толины нууц" задарлаа

2014 оны 12 сарын 22

Монгол циркийн хөгжлийн төв, Цолмон өглөө энтертайнмент, Аса цирк хамтран хүүхэд багачууддаа зориулан “Шидэт толины нууц” жүжигчилсэн сүлд модны наадмыг зохион байгууллаа.

“Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт энэ сарын 20,21-нд АСА циркт болсон юм. Циркийн 30 гаруй жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулсан энэ тоглолтод дуучин Мино, жүжигчин Баярмаа, “Микс” хамтлаг урилгаар оролцож ая дуугаа өргөсөн юм. Монгол циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй энэ тоглолтод уригдсан бүх хүүхэд улаан хивсэн дээгүүр алхан орж, бэлэг авахаас гадна, тоглолтын үеэр үе тэнгийнхнийхээ хамт флэшмоб хийх боломжтой байснаараа онцлог байлаа. Тоглолт хүүхдүүдийн инээд хөөр, баяр цэнгэлээр дүүрэн болж өнгөрсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14399
0 эможи
keyboard_arrow_up