Ховд нутгийнхан "Алтан арслан"-гийн эзнийг тодруулна

2014 оны 12 сарын 20

Ховд аймгийн сүлд тэмдэг болох "Алтан арслан"-гийн эзэд удахгүй тодрох гэж байна. Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм. Хоёр жил тутамд болдог уг наадам нь нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа шилдгүүдээ тодруулахын зэрэгцээ элэг нэгт ахан дүүсийнхээ эе эвийг бэхжүүлэх, цаашид нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, санал санаачилгаа нэгтгэн зүтгэхэд чиглэгддэг юм байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дахь намын бүлгийн дарга гээд төрийн эрх барих дээд байгууллагын өндөр албан тушаалтнууд энэ нутгаар овоглож, нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад ховдчууд сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа Галдан бошигт хааны түүхт 370 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, шинэ бүтээн байгуулалтууд өрнүүлсэн, өнгө жавхаа нэмсэн мартагдашгүй нэгэн жилийг баруун хязгаарынхан үдэж буй. Бизнес, урлаг соёлын салбарынхан ч хөдөлмөрийн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байгаа ажээ.Дашрамд сонирхуулахад, өмнөх жилүүдэд “Алтан арслан”-ийн эзнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  ДБЭТ-ын дуучин н.Гомбо-Очир, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын алдартнууд тодорч байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14380
0 эможи
keyboard_arrow_up