Дугуйтай санта бэлэг тараана

2014 оны 12 сарын 20

“Дугуйтай санта-2014” парад өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү парадыг “Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран “Дугуйтай санта-2014” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. “Дугуйтай Санта” парадад 200 орчим санта оролцож байгаа бөгөөд оролцох хүсэлтэй хэнд ч нээлттэй гэнэ. "Дугуйтай санта" аялал Баруун дөрвөн зам - Зүүн дөрвөн зам - Багшийн дээд - Тусгай дунд 25 дугаар сургууль гэсэн маршрутаар "дугуйтай санта" парад хийхээр болжээ. Дөнгөж сая Тусгай дунд 25 дугаар сургууль дээр очсон байна. Уг үйл ажиллагааны үеэр 25 дугаар сургуулийн багачуудын бэлтгэсэн “МИНИ” концертийг үзэх боломжтойгоос гадна "Дугуйтай санта" нарын мэндчилгээг сонирхож хөгжөөнт тоглоом болон бусад арга хэмжээнд хамрагдах юм байна. Түүнчлэн 16.00 цагт хүүхдүүдэд бэлэг тараах аж. Тус сайн үйлсийн аян 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14366
0 эможи
keyboard_arrow_up