Канье Уэст ой хагастай охиндоо 74 мянган долларын үнэтэй зул сарын онцгой бэлэг барилаа

2014 оны 12 сарын 20

Рэпер Канье Уэст, түүний эхнэр Ким Кардашьян нарын ой хагастай охин Зул сараар үнэтэй бэлэг авах нь. Од эцэг нь энэ жил охиныхоо баярт гар татсангүй, зөвхөн бэлгэнд нь л гэхэд 74 мянган доллар зарцуулжээ. Энэ мөнгөний ихэнх хэсгийг тэрбээр бриллиантаар чимэглэсэн титэмд зориулсан байна. Ийм үнэтэй гоёл чимэглэл 62 мянган доллараар үнэлэгдэнэ. Үлдсэн 12 мянган доллараар өөрийнхөө машины жижгэрүүлсэн загварыг худалдан авсан аж.Канье “Охин минь жинхэнэ гүнж болно доо” хэмээн өөрийнхөө сонголтын талаар өгүүлжээ. Харин алдартны шүтэн бишрэгчид охиныг бэлэгний үнэ цэнийг одоогоор мэднэ гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд бяцхан хүүхдийнхээ хэрэгцээг мартаад, өөрийгөө дөвийлгөлөө гэж үзсэн байна. Харин рэпер эр эхнэр Ким Кардашьянтайгаа сонирхол нэгтэй учраас юугаар баярлуулахаа сайн мэдэж байгаа гэнэ. Уэстийн хэлснээр тэрбээр сайхан ханиа гоёмсог хувцас, хунараар эрхлүүлэх бодолгүй байгаа аж. Учир нь дизайнерууд Кимд зориулан тусгайлан хувцас урладаг. Тиймээс рэпер түүнд загварлаг цүнх, гоёл чимэглэл авч бэлэглэхэд л хангалттай гэж үзжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14362
0 эможи
keyboard_arrow_up