“100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад болно

2014 оны 12 сарын 20

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж буй “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад өнөөдөр 12:00 цагт болох гэж байна.

Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү баярын парадад УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар болон дүүргийн удирдлагууд, 100 өвлийн өвгөн оролцоно. Энэхүү баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс урагш зам гарч, Ахуйн үйлчилгээний ордны урд талбайд зогсолт хийн,  Өргөө кинотеатр руу ирж хаалтаа хийх гэнэ. Баярын парадын үеэр цирк, флаш моб бүжгийн тоглолт болохоос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14354
0 эможи
keyboard_arrow_up