“Гэгээн муза”-д нэр дэвших жүжгүүд тодорч эхэлжээ

2014 оны 4 сарын 14

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил дэлхийн театрын өдрөөр буюу гуравдугаар сарын 27-нд болдог уламжлалаа өөрчилж зохион байгуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн ирэх тавдугаар сард хийхээр товлоод байгаа билээ. Тус наадамд нэр дэвшүүлэх комиссын нэгдүгээр шатны үзлэг УДЭТ-ын тайзнаа боллоо. Үзлэгт  найруулагч Б.Мангалжав “Ван хүний үр” жүжиг дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшихээр орсон байна.  

Тухайн бүтээлийг Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, урлаг судлаач Д.Батсайхан нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр явуулж, наадамд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрийг дэвшүүлжээ.

Дуулалт жүжгийн төрөлд:

1.    “Ван хүний үр” жүжгээс шилдэг найруулагч номинацид Б.Мангалжав
2.    Шилдэг зохиолч номинацид Д.Төрбат
3.    Шилдэг хөгжмийн зохиолч номинацид В.Боролдой
4.    Шилдэг эрэгтэй гол дүр номинацид жүжигчин Ц.Одсүрэн-Да данжаадын дүрээр
5.    Шилдэг эмэгтэй голд үр номинацид Г.Гантуяа-Хатны дүрээр
6.    Шилдэг туслах эмэгтэй дүр номинацид Б.Ариунчимэг-Ялгуун гоогийн дүрээр тус тус нэр дэвшихээр болжээ.

Театрын урлагийн чансааг тодорхойлдог “Гэгээн Муза-11” наадам ийнхүү дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1435
0 эможи
keyboard_arrow_up