Андуурагдсан “хосууд”

2014 оны 12 сарын 19

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 онд дэлгэцнээ гарч байсан “Шинэ үсгийн багш” кино өнөөг хүртэл ард түмний үзэх дуртай, сэтгэлд хоногшсон кинонуудын нэг хэвээр байгаа билээ. Энэхүү киноны Тулга хэмээх шавилхан хүүгийн дүрийг чадварлаг бүтээсэн нэрт найруулагч Ж.Бунтар агсаны хүү Б.Гарьд аавынхаа мэргэжлийг өвлөж, урлагийн салбарт хүч үзэж явна.

Жүжигчин залуугийн, дуучин Эрдэнэтунгалагтай хамт авахуулсан зураг нь цахим ертөнцөд багагүй шуугиан тарьж, хосууд хэмээн андуурагдахад хүрчээ. Энэхүү зурагны нарийн учирыг"Mobile news" буландаа онцолж байна.

"Гэр" олон ангит кинонд тоглон дахин үзэгчтэйгээ уулзсан тэрбээр шинэ уран бүтээл болох "Дэггүй хөрш" нэртэй олон ангит инээдмийн кинонд тоглож тун удахгүй кино сонирхогчидтой уулзах нээ. Түүний эхнэрийн дүрийг хоолойны цар хүрээгээрээ чадварлаг дуучдын жагсаалтын нэлээн дээгүүрт бичигддэг чадварлаг дуучин Г.Эрдэнэтунгалаг бүтээсэн байна. Дууч бүсгүй кино зураг авалтын дүрээр хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн нь энэ аж. Гэвч тэд андуурагдсан хосууд болох нь тэр. 

Түүний цахим найзууд нь "Баяр хүргье сайхан хосууд байна" хэмээн сэтгэлийн үгээ ихээр илэрхийлсэн байна. Уг нь амьдрал дээр жүжигчин Б.Гарьд "SBN" телевизийн хөтлөгч Үүрцайхын нөхөр билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14319
0 эможи
keyboard_arrow_up