Доромжлох тал дээр сурамгай А.Хишигдалай “оддын өвчин”-д нэрвэгдэв үү

2014 оны 12 сарын 18

“Universe Best Songs” наадмын Гран при шагналт, “Шилдгийн шилдэг” дуучин А.Хишигдалай шударга зангаараа хаана ч гэсэн бахархах дуртай гэдгээ нуудаггүй. Урьд нь 600 ам.долларын нүдний шил авснаа сонирхуулж “Би брэнд энэ тэр гэж хөөцөлдөх дургүй. Гэхдээ өөрт таалагдсан зүйлээ авч байж л санаа амардаг. Харин энэ шилээ бол өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө худалдаж авсан учраас намайг шүүмжлэх хэрэггүй” гэх зэргээр цахим хуудсандаа тэрбээр бичиж байсан удаатай. “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж буй А.Хишигдалай хайр сэтгэлийн романс, сэтгэл хөдлөлөө ч сонсогч фэнүүддээ ямар нэгэн аргаар илэрхийлж явдаг. Харин сүүлийн үед түүнийг чухам ямар хүн бухимдуулах болсныг бүү мэд. Өөрийн цахим хуудсандаа “Намайг хүмүүс муу ярьж байгаад чи баярлаад яах вэ. Би ч яахав, хүн надад атаархаад муулдаг юм байж. Харин чи яана аа. Хүн битгий хэл, нохой ч чамайг хараад тоож хуцахгүй байна шүү дээ” хэмээн хатуухан үгс бичжээ. Хэн нэгэнд зориулан хэрүүлийн “алим” шидсэн дуучин бүсгүйн энэхүү бухимдал олон хүнийг гайхашруулж, бас багагүй хэсгээс нь шүүмжлэл хүртээд авчээ. Юутай ч, сүүлийн үед “оддын өвчин” туссан хэмээгдээд байгаа дуучин А.Хишигдалай ээлжит “тунхаглал”-аа ийнхүү дэлгэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14236
0 эможи
keyboard_arrow_up