Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Э.Азбилэг эх орноо төлөөлж байна

2014 оны 12 сарын 18

БНСУ-ын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач Э.Азбилэг оролцож байна.


Тус тэмцээнд Э.Азбилэг уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж байгаа гэнэ.

Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн усан боомт дээр буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн аж. Тэмцээний ялагчийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Одуудын үдэш” нэрийн дор зохион байгуулан тус улсын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах юм байна.

Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ сарын 19-нд Сөүлийн Соме Севит боомт дээр болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14208
0 эможи
keyboard_arrow_up