Өнөөдөр “Нюанс” хамтлагийн 13 жилийн ойн өдөр тохиож байна

2014 оны 12 сарын 17

Монголын ард түмнийг сонгодог урлагт дурлууж байгаа “Нюанс” хамтлагийн  13 жилийн ойн өдөр тохиож байна  УДБЭТеатрын 2001 оны арванхоёрдугаар сарын 17-ны шинэ жилийн баяраар “Нюанс” хамтлаг анх байгуулагдаж байжээ.

Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр бид хамтлагаа байгуулж байсан уран бүтээлчид "Бидний уран бүтээлийг цаг үргэлж дэмжиж, бидний уран бүтээлийг сонсож, хүндэтгэж ирсэн бүх үзэгч сонсогчид, найз нартаа баярлаж явдгаа илэрхийлэе. Бас “Нюанс”  хамтлагийг үүсэн бий болж байх үед сэтгэлийн дэм, урам зориг, итгэл хайрлаж  дэмжиж байсан МУГЖ Г.Эрдэнэбат, Д.Баатар, Б.Коля, Ч.Ганхуяг болон бүх ах нар, хамтран ажилладаг хувь хүмүүс компаниуддаа баярлаж явдгаа илэрхийлэе. “Нюанс” хамтлагийн төрсөн өдрийн мэндийг хамтлагийн дуучдадаа хүргэе. Бид хамтдаа олон он жил цаг хугацааг эрч хүчтэй, бүтээлч, итгэл төгс туулах болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14157
0 эможи
keyboard_arrow_up