Чех улсад Монголоо сурталчилжээ

2014 оны 12 сарын 17

Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын газраас жил бүрийн арванхоёрдугаар сард тус улсад оршин суугаа гадаад иргэдийн ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг Зул сарын баярыг угтах арга хэмжээг Плзен хотноо болж өнгөрчээ.

Тус арга хэмжээнд Монгол, Орос, Украйн, Вьетнам зэрэг улсын иргэд оролцсоны зэрэгцээ хэрхэн шинэ оныг угтдаг болон өөрийн үндэстний соёл, ёс заншил, онцлогийг Чехийн ард иргэдэд сурталчлан таниулжээ. Тус улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Баян Монгол” ТББ, Плзен хотын монгол иргэд хамтран үндэсний дуу бүжиг, хоол, эд зүйлсээр хүрэлцэн ирсэн зочдод өөрийн улсыг сурталчлан таниулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14123
0 эможи
keyboard_arrow_up