МУГЖ Б.Сарантуяа "Сайн байна уу Шинэ жил" нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлжээ

2014 оны 12 сарын 16

  Шинэ жил дөхөж хамтлаг дуучид шинэ оны тухай шинэхэн дуунууд хийлгэдэг. Тэгвэл энэ жилийн шинэ оны тухай дууны салхийг зууны манлай дуучин поп дива Б.Сарантуяа хагалсан юм. Түүний “Сайн байна уу шинэ жил” дууны үгийг Хүрлээ, аяыг Л.Балхжав нар зохиожээ.

Харин дууны хөгжмийн найруулгыг “New star”студийн захирал С.Гантөр, гитарыг Өөжгий тоглосон гэнэ. Дашрамд дуулгахад дуучин Сарантуяа шинэ дуугаа хөгжмийн зохиолч Балхжавын “Миний дуунууд-2014″ тоглолтон дээр анх удаа дуулж үзэгчдийн сонорыг мялааж байсан бол ийнхүү клиптэй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14083
0 эможи
keyboard_arrow_up