“Цөмөөхэй”-д оролцох бүжигчид ирлээ

2014 оны 12 сарын 16

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт  “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм.

Одоогоор уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох бүжигчид өнөөдөр Монголд ирлээ.

Эдгээр бүжигчид өмнө нь “Монголын балетын хөгжил сан”-гаас зохион байгуулсан “Комаки балет” тоглолтод оролцож байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14059
0 эможи
keyboard_arrow_up