ШИНЭ ЖИЛ: Улс орнууд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?

2014 оны 12 сарын 28

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийг түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс тэмдэглэжээ. Харин шинэ жилийн гацуурыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг байна. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ. Улс орнуудын хувьд өөр өөрийн уламжлал, онцлогийг харуулан шинэ жилийг баярыг янз бүрээр тэмдэглэдэг.

Швед: Шинэ жилээр бүх гэрэл асаалттай байдаг

Шведэд шинэ жилийн өмнө хүүхдүүд гэрлийн хатан хаан Лючияг авдаг. Түүнийг цагаан даашинзаар гоёж толгойд нь асч буй лаатай цагаан титэм зүүдэг.Лючияг хүүхдүүдэд бэлэг авчирдаг гэж зөгнөдөг бол гэрийн тэжээвэр амьтдад амттан өгдөг гэх домог бий. Баярын шөнө айлууд гэрлээ унтраадаггүй бөгөөд гудамжнууд тод гэрэлтэй байдаг аж.

Ирланд: Гэр бүлийн гишүүн бүрт бялуу

Ирландад зул сарын баяр энгийн ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландууд Иосиф, Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаа асаадаг уламжлалтай.Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг.

Вьетнам: Тоор модны мөчир шинэ жилийн бэлэг болдог

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай.Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай сарны тооллоор тэмдэглэдэг. Баярын ширээнд цэцгийн баглаа тавьдаг бөгөөд шинэ жилийн шөнө тоорын мөчир бэлэглэдэг.Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг, гудамжинд гал асааж олон гэр бүл нэг дор цугладаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр өөд нисч гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

Энэтхэг: Шинэ жилйиг өглөө угтдаг

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ.Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг.

 

Хятад: Галын наадам

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад шинэ жилийг “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14029
0 эможи
keyboard_arrow_up