И.Одончимэг: Надад илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй

2014 оны 12 сарын 15

“Мобиком” корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” аяны ялагч болсон МУГЖ И.Одончимэг төслөө амжилттай хэрэгжүүлж, Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор сургалтын төв нээсэн билээ. Энэхүү сургалтын төвийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нээс эхлэх юм. Гэтэл сүүлийн үед жүжигчин И.Одончимэгийг “Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрээр өөрийгөө сурталчилж, бизнес хийж байна” гэх утгатай таагүй мэдээллүүд цацагдах боллоо.

Тэгвэл гавьяат жүжигчин И.Одончимэгээс энэ талаар тодруулахад “2.2 га газрын мөнгө, дөрвөн тал төмөр хашаа, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр гэх мэт зүйлсд зарцуулсан. Мөн тэнд ажиллах хүмүүсийн зургаан сарын цалин гээд бүхий л зүйлс энд багтсан байгаа. Бид эдгээр ажлыг хамгийн хямд зардлаар чанартай хийж гүйцэтгэхийг бодсон. Түүнийгээ ч биелүүлсэн. Зөвхөн “Мобиком” корпорацийн мөнгөөр биш сайхан сэтгэлтэй олон хүний сэтгэлийн дэмээр сургууль маань үүд хаалгаа нээлээ. Мөнгөнөөс гадна ном, бичгийн хэрэгсэл, хувцас хунар бэлэглэсэн маш олон хүн бий. Гэтэл хүмүүс яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй юм. Шулуухан хэлэхэд тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг хийчихсэн байхад тусалж, дэмждэггүй юм аа гэхэд хүний хийсэн ажлыг ингэж харлуулах хэрэг байна уу. Би өөрийгөө сурталчилж, энэ мөнгөнөөс илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13927
0 эможи
keyboard_arrow_up