“Цөмөөхэй"-г асрамжийн газрын хүүхдүүдэд үзүүлнэ

2014 оны 12 сарын 12

“Монголын балетын хөгжил сан”, нийслэлийн ЗДТГ-тай хамтран шинэ жилийн баяраар нийслэлчүүддээ цоо шинэ “Цөмөөхэй”-г толилуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тоглолтыг хамт олон, гэр бүлээрээ үзвэл тасалбарын үнийг 10 хувь хөнгөлж байгаа бөгөөд зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” тоглолт бүрээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үзүүлдэг байсан санаачлагыг зарим хувь хүн, байгууллага дэмжиж оролцохоор санал ирүүлж байгаа аж. Тухайлбал, тоглолтын зохион байгуулалтын ажилд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа “Сарнай” ХХК-ийн захирал асрамжийн газрын 20 хүүхдүүдийг “Цөмөөхэй”-гийн ертөнцөөр аялуулах юм байна. Шинэ жилийн баярын уур амьсгалыг бяцхан хүүхдүүдэд бэлэглэдэг цорын ганц бүжгэн жүжгийг нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд үзүүлж, сонирхуулах санаачлагыг дэмжиж ажиллахыг зохион байгуулагчид уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13894
0 эможи
keyboard_arrow_up