“Марко Поло” киноны 10 ангийн туршид "Алтан ураг" хамтлагийн хөгжим эгшиглэнэ

2014 оны 12 сарын 12

Итали улсын Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугаа аялагчдын нэг болох Марко Пологийн Хубилай хааны үе буюу 13 дугаар зууны үеийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино өнөөдрөөс эхлэн  дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм. 

“Марко Поло” хэмээх тус киног “Netflix”  бүтээсэн бөгөөд кино зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ.  Харин Аригбөхийн дүрийг Монголын жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн бөгөөд энэхүү кино манай үзэгчдийг сонирхлыг багагүй татаж байгаа юм.

Түүнээс гадна “Марко Поло”  киноны 10 ангийн туршид  "Алтан ураг" хамтлагийн хөгжмийг ашиглаж байгаа юм байна.  Тус  хамтлагын Европ дахь менежер Ж. Өнөрмаа хамтлагыг төлөөлөн  "Марко Поло" кинонд хөгжим  ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Сompany-тай хийсэн юм байна. 

Энэ нь “Алтан ураг” хамтлагийн  Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь тус хамтлагийн  хөгжмийг Сергей Бодровын найруулсан "Монгол" кинонд гэрээгээр ашиглаж байсан билээ. "Марко Поло" кинонд монгол жүжигчин  тоглосноос  гадна Монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг ийн оролцож, хөгжмөө эгшиглүүлж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13892
0 эможи
keyboard_arrow_up