Мэргэжил нэгтнээ сонгосон дуучин С.Нарантунгалагийн нандин гэр бүл

2014 оны 12 сарын 12

Нийтийн дууны ертөнцөд нэг хэсэгтээ л цахиур хагалж явсан дуучин Б.Амарбаясгалан,  С.Нарантунгалаг нар “Чамдаа би хайртай шүү” хэмээх уянгын дуугаараа ард түмний танил болсон. Хайрын дууны хамтрагчид маань цомог гаргаж, тоглолтоо хийгээд чамлахааргүй амжилтанд хүрсэн ч уран бүтээлийн замнал нь төдийлөн урт байж чадаагүй.

Дуучин Б.Амарбаясгалан нэлээд хэдэн жилийн өмнө Швейдэд сурч, амьдарч буй эхнэр хүүхэд рүүгээ явсан бөгөөд дуучин С.Нарантунгалаг бие даасан уран бүтээл хийнэ гэж хэвлэлийнхэнд “амлаад” сураг тасарсан билээ.

Тэгвэл дуучин бүсгүй маань өнгөрсөн хугацаанд гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэснээр ийн үзэгч, сонсогчдынхоо өмнө удтал харагдаагүй юм байх. Тэрбээр мэргэжил нэгт дуучин залууг ханиараа сонгож, улмаар  өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хайртай” хэмээх хамтарсан тоглолтоо хийсэн.

Олны танил дуучин бүсгүйн нөхөр нь Ц.Мөнх-Эрдэнэ гэх авьяаслаг залуу байдаг бөгөөд “Чамдаа би хайртай шүү” дууг нь сэргээн дуулж, клипийг нь хүртэл шинэчлээд авчээ. Ингээд дуучин хосын гэр бүлийн нандин зургуудаас эрхэм уншигчиддаа сонирхуулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13855
0 эможи
keyboard_arrow_up