Өнөөдөр МУСТА С.Баттулгын "Миний эх орон" тоглолт болно

2014 оны 4 сарын 11

Монголын дууны урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож олон гайхалтай уран бүтээлүүдээрээ дуунд дуртай, дуучин түмний хайр хүндлэлийг хүлээсэн Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын ахлагч, МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо өнөөдөр буюу 2014 оны 4 сарын 11-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд  ганцхан удаа болно.

 

Тоглолтонд урилгаар Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч МУСТА Д.Түвшинсайхан, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын дуучин, МУСТА Д.Отгонжаргал, Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА А.Эрдэнэжаргал, төгөлдөр хуурч, МУСТА Д.Баярцэцэг, морин хуурч, МУСТА Р.Амарбаяр, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцож байгаа бөгөөд Монгол улсын "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тоглолтын хөгжмийг 100% амьд эгшиглүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1385
0 эможи
keyboard_arrow_up