Алдарт “U2” хамтлаг аялан тоглолтоо хийнэ

2014 оны 12 сарын 12

Ирландын алдарт рок хамтлаг “U2” аялан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлаг аялан тоглолтоо ирэх оны 5-р сард эхлүүлэх бөгөөд аялалын хүрээнд нийт 44 удаагийн шоу тоглолтыг зохион байгуулах юм байна.

“U2 Innocence+Experience 2015” нэртэй энэхүү аялан тоглолтын хамгийн анхны шоу 2015 оны тавдугаар сарын 14, 15-нд Канадын Ванкувер хотод болох бөгөөд үүний дараа Хойд Америкт 22 удаа, Их Британи болон Европын хотуудаар 22 удаа тус тус шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Уг аялан тоглолтыг дэлхийн аялан тоглолтын ерөнхийлөгч Артур Фогел тэргүүтэй Үндэсний аялан тоглолтын салбараас ивээн тэтгэхээр болжээ. “Songs Of Innocence” нэртэй цомгийг дэмжихээр зохион байгуулсан аялан тоглолтоороо рок хамтлаг Канадад 3 удаа, Америкт 6 удаа, нийт Хойд Америкийн 6 хотуудаар тоглолтоо хийх бол Италийн Турин хотод есдүгээр сарын 4-нөөс эхлэн Их Британи, Европын нийт 10 хотуудаар тоглолтоо хийхээр болсон байна. Тэд очсон хот болгондоо хамгийн багадаа 2 удаа шоу тоглолтоо хийх бөгөөд Лос Анжелес хотын Форум цэнгэлдэх, Нью Йорк хотын Мэдисон талбайн цэцэрлэгт хүрээлэн, Лондон хотын О2 цэнгэлдэхэд тус тус дөрвөн удаа тоглохоор болжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд хамтлагийн ахлагч Боно унадаг дугуйтай явж байгаад осолдон хүнд гэмтсэн боловч, тэд ирэх оны хавар эхлэх аялан тоглолтоо хойшлуулаагүй байна.

Борлуулалтын өмнөх тасалбаруудыг өнөөдрөөс фэн клубуудээр зарж эхлэх бол олон нийтэд зориулсан тасалбарыг энэ сарын 8-нд худалдаанд гаргаад байгаа юм. Тоглолтын тасалбар суудлаа зэргээсээ хамаараад 30-275 ам.долларын үнэтэй байх юм байна.

“U2” хамтлаг нь дэлхийд хамгийн их аялан тоглолтоо хийсэн уран бүтээлчээр тооцогддог бөгөөд 625 удаагийн шоу тоглолт хийн, нийт 22,8 сая тасалбарыг болрлуулсан нь сүүлийн 30 жилд “Бокс оффис”-оос 1,5 тэрбум ам.долларын ашиг орлогыг авчирчээ. 2009-2011 онуудад хийсэн “U2 360” нэртэй хамтлагийн хамгийн сүүлийн аялан тоглолт нь түүхэн дэх хамгийн том аялан тоглолт байсан төдийгүй 110 удаагийн шоу тоглолтыг хийн, 736,4 сая ам.долларын ашиг орлого олж, 7,2 сая тасалбар борлуулагдсан нь бүхий л цаг үеийн дээд амжилтуудыг эвджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13843
0 эможи
keyboard_arrow_up