“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өнөөдөр болно

2014 оны 12 сарын 12

 “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өнөөдөр УДЭТ-т 18 цагаас зохион байгуулагдах гэж байна. Анх МЗЭ  1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болжээ. Энэ удаагийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. “Утгын чимэг”-ийн сүүлийн шатанд нийт арван шилдэг богино өгүүллэг тунаж үлдээд байгаа аж.

Сүүлийн шатанд шалгарч үлдсэн бүтээлүүд

1. Н.Бадамжав -     “Гудамжаар...”
2. Т.Баянсан -     “Таалагдах өвчин”
3. Т.Бум-Эрдэнэ -    “Сонин зүүд”
4. Ц.Доржготов -      “Гичий чонын гиншээ”
5. Б.Золбаяр -     “Цоожны ганц шүдлэн”
6. Я.Мөнхжаргал –     “Нүд”
7. Б.Пүрэвдаш-     “Зээрээ, Зүрхээ хоёр”
8. Ц.Түмэнбаяр-     “Нангиадын хатан”
9. Ө.Үлэмжтөгс -    “Цоожтой гүүр”
10. М.Энхболд-     “Хандгайн уруул”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13834
0 эможи
keyboard_arrow_up