Олон улсын уралдаанд Дархан-Уул аймгийн сурагч түрүүлжээ

2014 оны 12 сарын 12

Олон улсын төмөр замын холбооноос зохион байгуулсан “Гармын тухай хэн сайн мэдэх вэ, аюулгүй байдлын талаар хэн сайн зурах вэ” сэдэвт гар зургийн уралдаан 4-8 насны ангилалд зохион байгуулагдсан байна. Энэ уралдаан дөрөв дэх жилдээ болж буй гэдгээрээ онцлог бөгөөд Канад, Польш, Англи, Португал, Энэтхэг, Бельги зэрэг орны 600 гаруй хүүхэд гар зургаа илгээсэн байна. Уг тэмцээнийг өнгөрсөн онд зарлаж, саяхан шилдгүүдээ тодруулсан аж.

Тэмцээний тэргүүн байрын шагналыг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн III ангийн сурагч Б.Ууганжаргал хүртсэн байна. Тэрээр зургаан настай байхдаа энэхүү зургаа зурж байжээ. Б.Ууганжаргал охин гэр захын хороололд амьдардаг учир  сургуульдаа очихдоо төмөр замын гармаар зорчих шаардлага байнга гардаг байсан аж. Түүний сургуульд хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “KOICA” төсөл хэрэгжүүлж солонгос багш зургийн хичээл ордог юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13825
0 эможи
keyboard_arrow_up