“Got talent” шоу нэвтрүүлгийг Монголд хийнэ

2014 оны 12 сарын 12

Саймон Ковэл: "Монголчуудад баяр хүргэж, амжилт хүсье!"

Дэлхийн 193 орны үзэгчдэд хүрч, 67 оронд амжилттай нэвтэрсэн телевизийн хамгийн том шоу нэвтрүүлгийг Монголын уран бүтээлчид хийх эрхээ авлаа.

Тус шоуны санаачлагч Simon Cowell "Монголд олон авьяаслаг хүмүүс байгаа гэдэгт би итгэдэг. Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье" гэж өчигдөр өгсөн хэвлэлийн мэдэгдэлдээ хэлсэн байна.

"Got Talent" нэвтрүүлэг 2006 оноос хийгдэж эхэлсэн. Дэлхий даяар 490 сая ТВ-ийн үзэгч, Youtube дээр тус шоуг даруй 6 тэрбум хүн үзэж Гиннесийн рекордыг хадгалдаг юм байна.

Гэр бүлийн бүх гишүүний таашаалд нийцдэг онцлогтой тус нэвтрүүлгийг Монгол улсад бүтээх албан ёсны эрхийг Монгол ТВ авсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сараас орон даяар авьяаслаг монголчуудаа хайж эхлэхээр төлөвлөжээ.

Их Британид 10 сая үзэгч тогтмол үздэг энэ нэвтрүүлгийн амжилт нь “улс үндэстэн бүрийн бахархал болсон авьяаслаг иргэд болон уран бүтээлчид айл гэрийн хойморт зочилж ирдэгт байдаг юм” гэж тус нэвтрүүлгийн Азийн контент хариуцсан дэд захирал Шон Кнейл хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13820
0 эможи
keyboard_arrow_up