"Шинэ үе" продакшнаас залуу уран бүтээлчид нь гарахгүй
Сүүлийн хэдэн өдрүүд цахим ертөнцөөр жүжигчин Г.Ундармааг "Шинэ үе" продакшнаас гарсан мөн түүнийг дагаж залуу уран бүтээлчид хамтлагаа орхин нэг хамтлаг байгуулж буй гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэхүү мэдээлэлд ''Шинэ үе'' продакшны хамт олон албан ёсоор мэдэгдэл хийснийг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байгаа юм байна.
''Шинэ үе'' продакшн жүжигчидтэйгээ тогтсон гэрээтэйгээр ажилладаг ба аливаа нэг уран бүтээл дээр ажиллахдаа жүжигчдийнхээ оройлол дүрийг харж уран бүтээлчиддээ хамтран ажилладаг. Мөн ''Шинэ үе'' продакшны жүжигчин Отгоо, Ганбаа, Алдармаа ажлаасаа гарна гэдэг ор тас худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье.
''Миний хайр Миний фен'' хаалтын тоглолт маань UB Палас-д ганцхан удаа тоглох гэж байна. Мөн Бүх Хошин урлагийн хамтлагуудын нэгдсэн "Хандив"-ын тоглолтонд бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно" гэлээ.