“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ охинтой болсноо илчлэв

2014 оны 12 сарын 11

Ардын дууг этник хэмнэлд оруулан тун ч өвөрмөц стилиэр дуулж амьдруулсан уртын дуучин гурван бүсгүйг үзэгч, сонсогчид нь “Шуранхай” нэрээр нь мэддэг билээ. Хэдийгээр хамтлаг байгуулах талаар бодож төлөвлөөгүй ч гэлээ, тэдэнд энэхүү нэрийг ард түмэн нь өгсөн гэдэг. Хэд хэдэн цомог, DVD гаргаж, бие даасан тоглолтуудаараа олныг баясгаж явсан авьяаслаг бүсгүйчүүд дөрвөн жилийн өмнөөс хамтын уран бүтээлээ завсарлаж тус тусынхаа замыг хөөсөн.

Тухайлбал, уртын дуучин Г.Эрдэнэчимэг нь гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн гэргий болоод хоёр хөөрхөн охиноо асарч суугаа төдийгүй сүүлийн үед нөхөртэйгээ хамтран дуулж эхэлсэн. Харин уртын дуучин Д.Үүрийнтуяа нь мөн л мэргэжил нэгт нөхөр болох уртын дуучин Д.Жавхаасайхантай хуримлан бяцхан хүү, охиноо өсгөж яваа. Тэрбээр нөхрийнхөө хамт ардын дууны цомог гаргаж, хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд багагүй амжилт олсон билээ.

Тэгвэл нэлээдгүй хугацаанд ганц бие явсан уртын дуучин Б.Номин-Эрдэнэ өнгөрсөн жил жинхэнэ хайраа олж, хамтын амьдрал зохиохоор яарч эхэлсэн нь нууц биш. Энэхүү хүсэл нь ч биеллээ олж, дурлалт хосууд маань өнгөрсөн есдүгээр сард өлзий дэмбэрэл бүрдсэн билэгт сайн өдрөөр гал голомтоо бадраажээ. Хөл хүндтэй байхдаа хуримласан дуучин Б.Номин-Эрдэнэ сар гаруйхны өмнө нярайлж, хөөрхөн охиноо төрүүлсэн аж.

Олны хэл амнаас болгоомжлон бяцхан үрийнхээ талаар төдийлөн ам нээгээгүй явсан  дуучин бүсгүй маань саяхнаас “Миний гүнж өдрөөс өдөрт том болж байгаа” хэмээн найз нөхөддөө сонирхуулах болжээ. Мөн уран бүтээлээс илүүтэй хөөрхөн охинтойгоо хамт байх нь хамгийн том аз жаргал гэдгийг ихэд мэдэрч суугаа гэсэн шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13769
0 эможи
keyboard_arrow_up