Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?

2014 оны 12 сарын 11

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа  үджээ. Энэхүү  наадмаас  шилдгээр  тодорч  байсан шагналтнууд нь “Бид “Next Stop”-ын оны залуу болсноороо үргэлж бахархаж явдаг” хэмээн өгүүлдэг.  Түүнчлэн  “Оны Залуу”-аар 28 шилдэг  удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монгол банкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна. Энэ нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг тодорхойлж буй  хэрэг юм.

Тэгвэл  2014 “Next Stop” наадам тун удахгүй болох гэж  байна. Энэ жилийн  шилдгээр нийгэм - улс төр, эдийн  засаг - бизнесийн  салбартаа тэргүүлэгчээр  хэн, хэн  тодрох  нь  олон  хүний  анхаарлын төвд байсаар байна. Энэ оны шалгаруулалтад нийгэм - улс төрийн салбарт 50 гаруй эрхмийг олон нийтийн саналаар нэр дэвшүүлсэн бол  эдийн засаг- бизнесийн салбарт ч мөн  50 гаруй эрхэм өрсөлдөж байгаа аж. Онлайн санал асуулга 12 сарын 11-17-ыг дуустал үргэлжлэх  юм байна. “Оны залуу”-д нэр дэвшиж буй залуучуудын талаарх мэдээллийг http://www.myf.mn/myf/vote сайтаас  үзэхийн  зэрэгцээ саналаа өгч болох  бөгөөд  эцсийн шалгаруулалтыг наадмын үеэр гарган, олонд зарлаж алдаршуулах гэнэ. Анхны Ерөнхийлөгчийг  “Ийм тансаг, ийм сайхан ёолконд анх удаа орж байна” хэмээн ам алдуулж чадсан “Next Stop” наадмын 2014 оны “Алтан Гэрэгэ”-ийн  эзнээр хэн тодрохыг  хүлээх л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13706
0 эможи
keyboard_arrow_up