Улаанбаатар хотын тухай домог, хууч ярианууд: Хатан туулын домог

2014 оны 12 сарын 10

Домогт өгүүлснээр, Хэнтий хан уул гурван сайхан охинтой байж гэнэ. Ууган охиныг Хэрлэн, дунд охиныг Онон, отгон охиныг Туул гэдэг байв. Ууган охин Хэрлэнгээ Хөлөн буйрын нутаг дахь Далай нуур хэмээх Хан хөвгүүнд эхнэр болгон өгч, дунд охин Ононгоо Номхон далай хэмээх хан хөвгүү янд эхнэр болгон өгч алс газар үдэн мордуулжээ. Хоёр охин нь харийн бэр болоод Хан эцэг Хэнтийгээ эргэж харалгүй алс хол явжг одов. Харин хан уул отгон охин Туулаа нутагтаа авч үлдэн асруулжээ. Туул голыг хатан гэж өргөмжилсөн нь эрт үед бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үед уул хайрханыг "хан", ус голыг "хатан" хэмээн хүндэтгэн нэрлэж байсантай холбоотой ажээ. Мөн хатан Туулд эмэгтэй хүн орвол, хаан Хэрлэнд эрэгтэй хүн орвол биеийн гутаг арилж, элдэв өвчин илааршина хэмээн итгэж ярьдаг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13668
5 эможи
keyboard_arrow_up