“Christmas night” шинэ жилийн хөгжмийн тоглолт болно

2014 оны 12 сарын 09

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баярыг улс орон даяараа угтах гэж буй энэ цаг мөчид монгол улсын Филармони шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо 12-р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“Christmas night” шинэ жилийн  шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баян монгол джаз оркестр, хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар, удирдаач Д.Нямдаш, С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар, П.Өнөржаргал,  Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго, МХО- ны найрал дуучид оролцож та бидний сонсох дуртай “The polar express suite”, “Ирония судьбы или c легким паром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг олон шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 дугаарын утас болон  www.philharmonic.mn  facebook.com/Mongolian State  Philharmonic  цахим хуудаснаас тодруулах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13548
0 эможи
keyboard_arrow_up