Ээж болохоор зэхэж буй топ модель Э.Сэлэнгэ завгүй амьдралаа “танилцуулав”

2014 оны 12 сарын 08

Загварын чансаатай цөөхөн топ моделиудын нэг гэгддэг Э.Сэлэнгэ өнгөрсөн жил “Ninedots promoinal model” нэртэй өөрийн агентлагийг үүсгэн байгуулсан билээ. “Шилмэл загвар” компанийн загварын дамжаанд багагүй хугацаанд багшилж байсан топ модель Э.Сэлэнгэ сүүлийн үед “SBN” телевизэд ажиллан соёл, гоо сайхны талаархи олон талын мэдлэгийг үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн.

Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй топ модель бүсгүйн хувьд гадаад дотоодод зохиогдсон мисс, загварын тэмцээнүүдээс хэд хэдэн шагнал хүртсэн бөгөөд мэдлэг боловсрол, зан ааш, үзэл бодлоороо олны хайр хүндлэлийг хэдийнэ хүлээсэн. Энэ ч утгаараа, хэвлэлийнхэн түүнийг “Загварын ертөнц дэх олны танил бүсгүйчүүд дотроо нэр цэвэр нэгэн” хэмээн бичдэг болов уу.

Юутай ч, өөрийн авьяас чадварыг шавь нартаа өвлүүлэхээр зүтгэж яваа топ модель Э.Сэлэнгэ хэдхэн сарын дараа ээж болохоор зэхэж буй юм. Өнгөрсөн жил найз залуутайгаа хамт Парис хотоор аялж явахдаа сүйн бөгж зүүж, гэрлэх санал хүлээж авсан тэрбээр ийнхүү гэр бүлийн амьдралаа зохиох гээд сэтгэл догдлон явна. Мөн хөл хүндтэй хэдий ч загварын сургалтаа үргэлжлүүлэн, томоохон арга хэмжээнд урилгаар оролцож, телевизийн нэвтрүүлгээ хөтөлсөн хэвээр байгаа гэнэ шүү.

Топ модель Э.Сэлэнгэ энэ мэт завгүй амьдралынхаа аз жаргалтай, алтан агшнуудыг хэрхэн гэрэл зурагт буулгасныг хамтдаа сонирхоё. Дашрамд сонирхуулахад, түүний хайртай залууг Б.Одбаяр гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг даруухан нэгэн гэлцдэг юм билээ.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13420
0 эможи
keyboard_arrow_up