Бээжинд “Монголын соёлын өдрүүд” эхэллээ

2014 оны 12 сарын 05

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарласан. Мөн БНХАУ-ын Соёлын яамны хооронд “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж буй. БНХАУ-ын дарга Ши Жин Пин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотод ажилттай зохион байгуулж ,Хятадын соёлын өвийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтоор Монголын үзэгчдэд бэлэг барьсан. Тэгвэл “Монголын соёлын өдрүүд” өдрөөс энэ сарын 14-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдаж “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13336
0 эможи
keyboard_arrow_up