Хан-Уул дүүргийн "Ажилчны урлагийн их наадам"-ын эхний шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 12 сарын 05

Хан-уул дүүргийн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгжийн ажилтнуудын дунд "Ажилчны урлагийн их наадам" зохион байгууллаа. Наадмын эхний шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 3-наас 5-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн "Ажилчны урлагийн их наадам" нь язгуур урлаг, гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг хөгжим, уртын дуу, хамтлаг бүжиг, зохиолын дуу гэсэн долоон төрлөөр болж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгжийн ажилчид өрсөлдсөн юм. Эхний шатанд тэнцсэн аж ахуй нэгжүүд сүүлийн шатны шалгаруулалт орох бөгөөд ирэх долоо хоногт шалгаруулалт болох юм байна. Харин шилдэгийн шилдэгийг шалгаруулах "Ажилчны урлагийн их наадам"-ын гала тоглолт энэ сарын 12-нд Хан-Уул дүүргийн соёлын ордонд зохиогдоно.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13334
0 эможи
keyboard_arrow_up