“Ганнам стайл” дуу YouTube сайтын программчилалыг өөрчилөхөд хүргэв

2014 оны 12 сарын 05

Төрж өссөн дүүргийнхээ баячуудын аж амьдралыг шүүмжлэн, шог маягаар дуулж, бүжиглэн дэлхийн хэмжээний од болсон Реппер PSY-гийн “Ганнам стайл” дууны клипийн хандалтыг You Tube сайт тоолж чадахгүйд хүрчээ. Анх 2012 онд YouTube-д уг дууг байрлуулснаас хойш бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн клипээр тодорч,  дээд амжилт тогтоогоод байгаа юм. YouTube сайтын албан ёсны мэдэгдлээс үзвэл уг сайт  хамгийн дээд тал нь 32 bit integer буюу 2,147,483,647 хүн үзэхээр програмчлагдсан байдаг аж. Гэтэл Ганнам стайл дууны клипийн хандалтын тоо аль хэдийн энэ тооноос давж, 2152512000-т  хүрээд байгаа гэнэ. Энэхүү тоо цаашид яаж уртсахыг хэлэх аргагүй гэж YouTube мэдэгдэлдээ дурьджээ. Улмаар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тус сайт программаа шинэчилж, 64 bit integer буюу 9223372036854775808 хүртэл тоолох хүчин чадалтай болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13301
0 эможи
keyboard_arrow_up