Хуримаа нууцалсан дуучин Р.Дэлгэрмаа нөхрийнхөө дутагдалд “хайртай”

2014 оны 12 сарын 04

Нийтийн дуучдын дунд хослон дуулах “моод”-ыг дэлгэрүүлсэн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг ид гялалзаж байх үест урлагийн тайзнаа гарч ирсэн СТА, дуучин Р.Дэлгэрмаа, Б.Хишигбаяр нарыг сонсочг фэнүүд нь андахгүй биз ээ. Хамтран дуулж багагүй амжилттай явах үедээ дуучин Р.Дэлгэрмаа уран бүтээл хийгээд хувийн амьдралынхаа талаар “Хишгээ ахыг би аав шигээ хүндэлдэг. Гэр бүлийнхэнтэй нь дотно найз нөхөд. Хамтрагчаа хэзээ ч өөр нүдээр харж байгаагүй” хэмээн хэвлэлийнхэнд ярьдаг байсан.

Гэвч дуучин бүсгүйн энэхүү яриа нэг их газар авсангүй, тэдний дотно харилцааны талаархи элдэв мэдээлэл олны дунд түгж эхэлсэн. Түүнчлэн шинэхэн байранд хамтдаа амьдарч, ажил амьдралаа нэгтгэсэн дуучин хосын нууц илэрсний дараа Р.Дэлгэрмаа “Нөхрийгөө гэр бүлээс нь салгаж суугаагүй. Надтай танилцахаасаа өмнө салчихан байсан” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгч явсан.

Ээлжит тоглолтынхоо тайзан дээр Б.Хишигбаяр түүний өмнө өвдөг сөхрөн гэрлэх санал тавьсан бөгөөд тэдний нууцхан хурим, бяцхан хүүгийн талаар сонсогч фэнүүд нь өнгөрсөн жилээс эхлэн мэдэх болсон билээ. Дуучин Р.Дэлгэрмаа саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би нөхөртөө анхны харцаар л дурласан. Хамт ажиллаад илүү ихээр дасч хайрласан. Одоо бүр түүнийхээ алдаа дутагдлыг хүртэл хайрладаг болчихоод байна” хэмээн илэн далангүй ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13266
0 эможи
keyboard_arrow_up