Энэ цагийн залуусын бахархал болсон уран нугараач "ИХЭР ОХИД"

2014 оны 12 сарын 04

Өөрсдийн авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулсаар яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охидыг интернет хэрэглэдэг монгол хүн бүр андахгүй таньдаг болсон бизээ. Тэд Испанид багагүй хугацаанд амьдарч хамтдаа уран нугарч, зураг зурж, хөгжим тоглож өөрсдийн олон талт авъяасаа хөгжүүлж түүгээрээ олонд алдаршиж яваа охид юм.

Охид сурахын хажуугаар “MSC Splendida” хэмээх тансаг зэрэглэлийн усан онгоц нь дээрхи мини театрт гэрээгээр үзүүлбэр үзүүлж газар дундын тэнгисийн орнуудаар аялан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг юм. Сонирхуулахад ихэр охид маань өнгөрсөн 9-р сард эх орондоо ирсэн аж. Ийнхүү авъяас билэг, гоо үзэсглэнгээрээ од болон гялалзаж яваа охиддоо уран бүтээлийн өндөр хүсэн ерөөе.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13245
1 эможи
keyboard_arrow_up