Оны тэргүүн ”Алтан сарнай-2014” наадам болно

2014 оны 12 сарын 04

  Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болно. НАМЗХ-ноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Харин энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “БИД НЭГ МОНГОЛ” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГААР шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “АЛТАН САРНАЙ-2014” наадмын зорилго юм. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Тухайлбал:
               
1.     Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
2.     Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
3.     Спортын салбарын оны онцлох хүн
4.     Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
5.     Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
6.     Бизнесийн салбарын оны онцлох хүн
7.     Дэлхийн монгол хүн


Тиймээс оны онцлох хүнээр тодруулах хүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг www.altansarnai.mn сайтад байршуулж, дэмжиж буй хүнийхээ төлөө саналаа өгөхийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос олон нийтэд уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13198
0 эможи
keyboard_arrow_up