Шар хантаазтанууд кинонд тоглов

2014 оны 4 сарын 10

АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд 2014 оны 5 дугаар сарын 21-22-нд оролцох  “Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо. Энэхүү киноны зураг авалтад  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан оролцлоо.

 

Киног МУАЖ А.Энхтайван найруулж, гол дүрд нь МУГЖ, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг, МУГЖ Ж.Сүххуяг нар тоглон  “Идуган” энтертэйментийн уран бүтээлчид хамтран бүтээж байгаа юм. Энэхүү кинонд зуны халуунд халж, хүйтэнд хөрч гадаа гудамжинд ажилладаг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилчид туслах дүрүүдэд тоглож байгаа юм. Тус киноны зохиолч Б.Баярмагнай “Хэнээс ч шан харамж горьдолгүй өөрт оногдсон зам талбайгаа цэвэрлэн цалингийн хэдэн төгрөгөөрөө амь амьдралаа залгуулж явдаг шар хантаазтануудад, зарим хүмүүст  заяагаагүй торгон мэдрэмж, хүнлэг сэтгэл, нөр их хөдөлмөрч зан байдаг юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон гэсэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1319
0 эможи
keyboard_arrow_up